Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/30-НД НИЙТЛЭГДСЭН

ТНБД-ын сонгон шалгаруулалт дахин зарласныг шүүхээс түдгэлзүүлжээ

Б.Очир, ЗУУНЫ МЭДЭЭ
2018 оны 1 сарын 30
Зууны мэдээ
Зураг зураг
Б.Баярсайхан,

БСШУСЯ гэж ТНБД тогтоодоггүй газар бий. 2016 оны сонгуулийн дүнгээр Засгийн газар байгуулагдахад БСШУСЯ-ны ТНБД-аар Б.Баярсайханыг томилж байсан юм. Түүнийг өмнөх Засгийн огцрохын өмнөхөн чөлөөлж, оронд нь Ж.Болормааг томилсон.

Улмаар Б.Баярсайхан шүүхэд хандаж Захиргааны шүүхээс “...Хууль бусаар чөлөөлсөн байна” гээд, Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгож, ажилд нь буцаах шийдвэрийг гаргасан байна.

Харин энэ хооронд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар байгуулагдаж, удалгүй Ж.Болормааг БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаас чөлөөлжээ.

Гэвч шүүхийн шийдвэрийн дагуу Б.Баярсайханыг буцаан томилолгүй, БСШУСЯ-ны удирдлагын захиалгаар Төрийн албаны зөвлөлөөс Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд сонгон шалгаруулалт зарлачихсан байгаа юм.

Тэгвэл энэ сарын 19-нд Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдаад Төрийн албаны зөвлөл дээрх сонгон шалгаруулалтыг хууль зөрчиж зарласан байна гэж үзэн, сонгон шалгаруулалтыг түдгэлзүүлжээ.

Зураг