Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/29-НД НИЙТЛЭГДСЭН

Саун, массаж нэрийн дор бусдын биеийг үнэлүүлж байсан 34 газрыг илрүүлжээ

Ж.Хулан, iKon.mn
2018 оны 1 сарын 29
iKon.MN
Зураг зураг

2018 оны нэгдүгээр сарын 19-28-ны өдрүүдэд Эрүүгийн Цагдаагийн Алба Нийслэлийн Цагдаагийн газрын алба хаагчидтай хамтран саун массажны газруудад шалгалт хийжээ. 

Шалгалтаар саун, массаж нэрийн дор бусдыг биеийг нь үнэлүүлж, бэлгийн мөлжлөгт оруулан худалдаалж байсан 34 газрыг илрүүлсэн байна. Тус газруудад нийт 127 эмэгтэй биеэ үнэлж байсан аж. Эдгээр эмэгтэйн дөрөв нь насанд хүрээгүй байжээ.

Мөн Сүхбаатар, Баянгол, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт саун, массаж нэрийн дор биеийг нь үнэлүүлж, бэлгийн мөлжлөгт оруулсан таван үйлдэлд хэрэг бүртгэл нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм байна. 

Шалгалтын явцад тус 34 газрын дөрөв нь л гоо сайхны үйлчилгээний гэрчилгээ авсан байжээ. Цагдаагийн Ерөнхий Газраас хэргийг үргэлжлүүлэн шалгаж, зохих хариуцлага тооцохоо мэдэгдлээ.