Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/29-НД НИЙТЛЭГДСЭН

П.Баярхүү: Дэд бүтцийн төв төслөөр гэр хорооллын айлуудын амьдралд ХУВЬСАЛ АВЧИРНА

Б.УЧРАЛ, iKon.mn
2018 оны 1 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

"Улаанбаатар-Хөрөнгө оруулалт" чуулган Төрийн ордонд үргэлжилж байна. Бид энэхүү чуулганаас дэд бүтцийн төв "Сервис центр" төслийг онцлон хүргэе. 

MNB-ийн ШУУД эфирээс  хүлээн авч үзнэ үү.

https://www.facebook.com/iKonNews/videos/782384501947120/

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү "Улаанбаатар хотын утааг бууруулах үндсэн шийдэл нь гэр хорооллыг орон сууцжуулах, дэд бүтцээр хангах гэдэгт бид баттай итгэж байна. 

Гэр хорооллын төвийн бүсийг төвийн шугам сүлжээнд холбохоор ажиллаж байна. 

Дундын бүсийн гэр хороолол нь 28 хувийг эзэлж байгаа бөгөөд хэсэгчилсэн болон бие даасан шугам сүлжээнд хамруулна. Дундын бүсийн гэр хороолол нь агаарын бохирдлын 60 хувийг үүсгэдэг. 

Бид гэр хорооллын нутаг дэвсгэрийг эрүүл, аюулгүй, тохилогч орчин болгохыг төслийн зорилго болгоно. Гэр хорооллын иргэдийн 80 гаруй хувь нь амьдрах орчноо сайжруулж, тухайн газраа амьдрахыг хүсдэг гэсэн судалгаа бий" гэв. 

Дэд бүтцийн төв төсөл: Гэр хорооллын бүсэд Дэд бүтцийн төв байгуулна. Ингэснээр иргэд төвийн бүсийн үнэ тарифтай ойролцоогоор инженерийн дэд бүтцийг хэрэглэх боломжтой болох ажээ. 

Цахилгаан хангамжийн эх үүсвэр нь бие даасан сэргээгдэх эрчим хүч байна. Харин дулаан хангамжийн эх үүсвэрийг төвийн шугаманд холбох ажээ.

Төслийн хүрээнд гарах зардлын дэд бүтэц, авто зам, тохижилтын ажлыг төрөөс, хашаа болон түүн доторх тохижилтын ажлуудаа иргэд хариуцах юм байна. 

2020 он гэхэд 100 байршилд дэд бүтцийн төвтэй болох юм байна. Ингэснээр 2020 он гэхэд агаарын бохирдол буурах аж.

Эхний дэд бүтцийн төвийг 2018 оны дөрөвдүгээр сарын 1-нд эхлүүлэх тухай П.Баярхүү орлогч мэдээллээ. 

Дэд бүтцийн эхний 50 байршлыг Засгийн газраас баталж БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр санхүүжилтийг нь шийдсэн байна.

Харин нийслэлийн төсвөөс 5 тэрбум төгрөгийг гаргахаар болжээ.

Гэр хороололд амьдарч буй 200-300 айл нэгдэн нийлж энэхүү Дэд бүтцийн төв байгуулах төсөлд оролцож, дэд бүтцийн хангамжтай болох боломжтой.

Дэд бүтцийн төв төслийг хэрэгжүүлснээр 20-30 мянган айлын дэд бүтцийн асуудал шийдэгдэж, агаарын бохирдол 20 хувиар буурна. 

Мөн гэр хорооллын айлуудын газрын үнэлгээ өсөж, эдийн засгийн эргэлтэд орно. Тус төсөл хэрэгжсэнээр гэр хорооллын айлуудын амьдралд хувьсал авчирна.