Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/29-НД НИЙТЛЭГДСЭН

Обамеянг "Их буучин" болох уу?

SPS телевиз
2018 оны 1 сарын 29
SPS
Зураг зураг

Германы Боруссиа Дортмунд болон Габоны шигшээ багийн довтлогч Пьер Эмерик Обамеянг Английн Арсенал клубт очих тухай хэвлэлүүдээр цацагдаж эхэллээ. Лондон хотын клуб түүний төлөө 60 сая фунт стерлинг төлөхөөр ярилцаж байгаа ажээ.

Арсенал клуб Манчестер Юнайтедыг зорьсон Алексис Санчесыг орлуулах зорилгоор түүнийг багтаа нэгтгэх хүсэлтэй байгаа юм. “Их буучид” өмнө нь хоёр удаа санал хүргүүлсэн хэдий ч Боруссиа Дортмунд түүнийг орлох гарааны довтлогч олох хүртлээ наймаа эцэслэгдэхгүй байх магадлалтай байна.

Өдгөө 28 настай Габон эр багийн цугларалтад очоогүйн улмаас хоёр долоо хоногийн шийтгэл хүлээж хүлээгээд байсан бөгөөд өнгөрсөн арвархоёрдугаар сарын 16-наас хойш анх удаа “шар хар” өмсгөлтэй өнгөрсөн тойрогт гараанд гарч тоглосон юм.

Зураг