Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/30-НД НИЙТЛЭГДСЭН

НЭГДҮГЭЭР САРЫН 30: Терроризм ба нийгмийн хандлагууд

ikon.mn
2018 оны 1 сарын 30
iKon.MN
 

-Байгууллагын удирдлага хэвлэлийн мэдээнд бус, энгийн бөгөөд таамаглах боломжтой хандлагуудад тулгуурлан шийдвэр гаргах учиртай-

2001 оны есдүгээр сард Америкт болсон террорист халдлага, түүний эсрэг авсан арга хэмжээ нь дэлхийн улс төрийг эргэлт буцалтгүй өөрчилсөн юм. Бид Ойрх Дорнодод олон жил үргэлжлэх үймээн самуунтай тулгараад байна.

Аливаа институцийн удирдлага, бизнес, их сургууль, эмнэлэг аль нь ч бай сонины гарчигт бус, энгийн бөгөөд таамаглах боломжтой хандлагуудад тулгуурлан шийдвэр гаргадаг байх хэрэгтэй. Удирдлага эдгээр хандлагыг боломж болгон ашиглах учиртай. Эдгээр үндсэн хандлагууд нь дараах онцлогтой шинэ нийгэм бүрэлдэж буйг харуулж байна:

  • Дэлхийн залуучуудын тоо цөөрөх, мөн "шинэ ажлын хүч" бий болох
  • Үйлдвэрлэл нт эд баялаг болон ажлын байр бүтээгч байхаа больж буй уруудалт
  • Корпораци болон түүний дээд шатны удирдлагын хэлбэр загвар, бүтэц болон үйл ажиллагаанд гарсан өөрчлөлт зэргийг дурдаж болно.

Тааварлашгүй үйл явдлууд шил даран тохиож байгаа энэ үед стратеги болон бодлогоо эдгээр үндсэн хандлагуудад тулгуурлалаа гээд шууд амжилтад хүрнэ гэсэн үг биш юм. Гэхдээ тэгэхгүй байлаа гээд бүтэлгүйтнэ гэсэн үг ч бас биш.

ГҮЙЦЭТГЭХ ЗҮЙЛ: Та бизнестээ хамааруулж буй нийгмийн гурван үндсэн хандлагыг бичнэ үү. Эдгээр хандлагууд одоо ч үргэлжилсээр байна уу?

 

XX зууны менежментийн нөлөө бүхий эрдэмтэн, онолч Питэр Ф.Дракерын  зөв зүйлийг хийх урам зориг, шинэ санаа өгөх 366 өдрийн хичээл буюу "Өдөр бүр Дракертай хамт" номыг iKon.mn зохиогчийн эрхийн зөвшөөрлийн дагуу гурван сарын турш цуврал болгон уншигч танд хүргэхээр бэлдлээ.