Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/28-НД НИЙТЛЭГДСЭН

Икеагийн үүсгэн байгуулагч Ингвар Кампрад 91 насандаа таалал төгслөө

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 1 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Шведийн тавилгын IKEA компанийн үүсгэн байгуулагч, 20 дугаар зууны агуу бизнесмэнүүдийн нэг Ингвар Кампрад нэгдүгээр сарын 27-нд буюу Бямба гарагт зуурдаар нас барсныг өнөөдөр тус компанийн албан ёсны эх сурвалж мэдээллээ.

Талийгаач Шведийн Смоланд хот дахь гэртээ гэр бүлийнхнийхээ гар дээр 91 насандаа өвчнөөр таалал төгссөн байна.

Ингвар Кампрад нь 1926 онд өмнөд Шведийн Смоланд хотод төрсөн. 17 насандаа Ikea компанийг байгуулж, насан туршдаа энэ бизнест үнэнч ажилласан юм.

1988 оноос эхлэн Кампрад Ikea компанийн өдөр тутмын ажилд оролцохоо больж, ахлах зөвлөхөөр ажиллан, мэдлэг туршлагаа хуваалцаж байжээ.

2015 онд Блүүмберг түүнийг дэлхийн тэрбумтнуудын жагсаалтын наймдугаарт $43.2 тэрбумын хөрөнгөтэйгээр багтааж байв. Харин 2016 оны хоёрдугаар сард Форбс сэтгүүл Кампрадын хөрөнгийг $3.4 тэрбум гэж зарлаж байжээ.