Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/27-НД НИЙТЛЭГДСЭН

Монголд байсан Сталины хөшөөг Берлинд босгожээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 1 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Зүүн Германы нийслэл байсан Берлин хотын зүүн хэсэгт энэ долоо хоногт “Улаан Бурхан: Сталин ба Германчууд” нэртэй үзэсгэлэн нээгджээ. Зорилго нь Сталины дарангуйллын үед Германчууд хэрхэн хэлмэгдэж байсан түүхийг үзүүлэх зорилготой.

Сонирхолтой нь уг үзэсгэлэнд Сталины хөшөөг Монголоос тээвэрлэн авч ирж, Берлиний гудамжинд түр хугацаагаар босгосон байна.

 
 

Берлинд Сталины хөшөө байсан ч коммунизм нуран унах үед буулгаж, устгасан юм. Харин хуучин цагийг сэргээн харуулахын тулд Монголд хадгалагдаж байсан хөшөөг үзүүлэхээр шийдсэн нь энэ ажээ.

2.3 тонн жинтэй, 4.5 метр өндөр хөшөөг 1949-1961 онд Сталины нэрээр нэрлэгдэж байсан, өнөөдрийн Карл Марксийн гудамжинд босгосон байна.

Үзэсгэлэнд зүүн Германд Сталиныг хэрхэн тахин шүтэж байсан түүхийн баримтууд, Сталины үед ЗХУ руу цөлөгдсөн герман хүмүүсийн гэрэл зураг зэргийг дэлгэн үзүүлэх ажээ.

Жич: В.И.Сталины хөшөө 1990 оныг хүртэл Улаанбаатар хотын Улсын Төв Номын Сангийн үүдэнд сүндэрлэж байсан юм. Одоо уг хөшөөний суурин дээр эрдэмтэн Бямбын Ринчиний хөшөөг босгосон байдаг.

Эх сурвалж: Russia Today