Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/26-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын "Мулан" Өмнөд Солонгосын жүжигчин найз залуугаасаа салжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 1 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын кино од Сон Сын Хён, Хятадын жүжигчин бүсгүй Лю Ифэй нар харилцаагаа тасалж байгааг Сон Сын Хёны агентлаг өчигдөр зарлажээ.

Хоёр одын завгүй амьдрал, уран бүтээл тэднийг холдуулж байгаа тул салахаас аргагүй болсон гэж мэдэгдэлд тайлбарлажээ. Тэд анх 2015 онд “Гурав дахь Хайр” кинонд хамтран тоглосныхоо дараа дотносож эхэлсэн юм.

Сон өнгөрсөн сард бүтээгдэж дууссан OCN сувгийн “Хар” цувралын гол дүрд тоглосон байна. Харин Лю АНУ-ын Дисней компанийн бүтээж байгаа “Мулан” уран сайхны киноны гол дүрд тоглож байгаа юм.

1998 онд энимэйшн буюу хөдөлгөөнт зургийн хэлбэрээр дэлгэцэнд гарч байсан “Мулан” бүтээлийг Дисней компани уран сайхны кино болгож 2019 онд дэлгэцэнд гаргахаар ажиллаж байна.

 

Эх сурвалж: Korea Times