Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/26-НД НИЙТЛЭГДСЭН

ИНФОГРАФИК: Электроникийг дэлхийд Хэн үйлдвэрлэж, Хэн хэрэглэдэг вэ?

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 1 сарын 26
iKon.MN

Дэлхийн электроникийн үйлдвэрлэл ямар хэмжээтэй, ямар улс орнууд хамгийн ихийг үйлдвэрлэдэг, хэрэглэдэг болохыг дараах графикаас хараарай.

2017 оны The Yearbook of World Electronics Data 2017 тайланд өгүүлснээр электроникийн топ 5 үйлдвэрлэгч оронд Хятад, АНУ, Өмнөд Солонгос, Япон, Тайвань өнгөрсөн жил багтжээ.

Өнгөрсөн онд Өмнөд Солонгос анх удаагаа Японы урд орсон байна. Хятад улс дэлхийн топ электроник үйлдвэрлэгчийн титмийг 2015 онд АНУ-аас шилжүүлэн авсан юм. Тэр цагаас хойш тасралтгүй тэргүүлж байгаа.

Харин электроникийн хэрэглээний зах зээлээр тэргүүлсэн топ 5 оронд Хятад, АНУ, Япон, Герман, Өмнөд Солонгос багтжээ.

 

 

Эх сурвалж: Yonhap News