Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/26-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Агаарын чанарыг сайжруулах газрын гүнийн технологийг нэвтрүүллээ

Т.Саран, iKon.mn
2018 оны 1 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Монгол Түлш” ХХК өөрсдийн зохион бүтээсэн газрын гүнийн дэвшилтэт технологийг өнөөдөр танилцууллаа. 

Энэхүү технологи нь газрын гүнд байрлах дулааны насос бөгөөд 1 квт хүчин чадал зарцуулаад 3-7 квт дулааны эрчим хүчийг гаргадаг байна.

Тус компани нь сэргээгдэх эрчим хүчний судалгаа шинжилгээний ажлыг сүүлийн 3-4 жил хийж, уг технологийг боловсруулжээ. Ийнхүү технологийг танилцуулах зорилгоор загварын байрыг нээгээд байгаа юм. 

“Монгол Түлш” ХХК-ийн төлөөлөл "Тодорхой бүсэд газрын гүнийн насос байршуулах нь тухайн хэсэгт 50-80 жилийн хугацаанд төвлөрсөн шугам сүлжээ суурилуулсантай адил. 

Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах, хүйтний улиралд үүсдэг утааны хэмжээг бууруулах зорилгоор газрын гүнийн технологийг нэвтрүүлсэн. 

Бид гэр хорооллын утаа болон нам даралтат зуухнуудын тоог багасгаж утаатай тэмцэх бодит өөрчлөлтийг улс даяар зохион байгуулах боломжтой гэж харж байна" гэлээ. 

Фото

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг