Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/26-НД НИЙТЛЭГДСЭН

Бахам, Белиз зэрэг улстай дипломат харилцаа тогтоолоо

А.Намуун, iKon.mn
2018 оны 1 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Чуулганы хуралдаанаар гадаадын дөрвөн улстай дипломат харилцаа тогтоох УИХ-ын тогтоолын төслийг баталлаа.

  1. Бүгд Найрамдах Жибути Улстай дипломат харилцаа тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 84.3 хувь нь,
  2. Сент Кристофер ба Невисийн Холбооны Улстай дипломат харилцаа тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг 74.5 хувь нь,
  3. Бахамын Хамтын Нөхөрлөлийн Улстай дипломат харилцаа тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг 81.6 хувь нь,
  4. Белиз Улстай дипломат харилцаа тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг 83.2 хувь нь тус тус дэмжив. 

Энэ 4 улстай дипломат харилцаа тогтоосноор Монгол Улсын гадаад харилцааг бэхжүүлэх, олон талт хамтын ажиллагааг урагшлуулах, хөгжлийн туршлага солилцох, хөгжиж буй орнуудын нийтлэг эрх ашгийг хамгаалахад тус дөхөм болох аж.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлалыг үндэслэн НҮБ-ын гишүүн, манай улстай дипломат харилцаагүй улс орнуудтай дипломат харилцаа тогтоох тухай саналыг 2010 онд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газраар дамжуулан 45 улсад албан ёсоор тавьж эхэлжээ. Эдгээрээс өнөөдрийн байдлаар 37 улстай нь дипломат харилцаа тогтоогоод байгаа юм байна.

Өнөөдрийн байдлаар Монгол Улс 186 улстай дипломат харилцаатай бөгөөд үүнээс 184 нь НҮБ-ын гишүүн, 2 нь НҮБ-д ажиглагч статустай юм.