Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/26-НД НИЙТЛЭГДСЭН

Цоо шинэ усан бассейн 220K RESIDENCE-д

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 1 сарын 26
Сурталчилгаа

Их хотын ажил, амьдрал буцалсан төв цэг, 220 мянгатад
тансаг зэрэглэлийн усан бассейн үүд хаалгаа нээжээ

Өглөө эрт 07:00 цагт нээдэг учир та ажлынхаа өмнө эрч хүчээ сэлбээд, түгжрэлгүй ажилдаа явах давуу тал, боломж бүрдсэнийг дуулгахад таатай байна.  

Сүүлийн үед усан спорт сургалтын төвүүд  харьцангуй нэмэгдэж байгаа ч усны ариун цэвэр, үйлчилгээ, тав тухыг дээд зэргээр хангаж чадсан төв ховор байдаг. Харин “220k Wellness center”-ийн үйлчлүүлэгчид энэ бүх үзүүлэлтэнд тун сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байлаа.

 
 

Усанд сэлж сурахад тань дэмжлэг болох багшийн ур чадвар маш чухал.

220k Wellness Center”-т усан спортын мэргэжлийн тамирчин, чадварлаг дасгалжуулагч багш нар ажилладаг.  Тэд тун удахгүй нярайн сургалтыг тусгайлан явуулах гэж буйгаа дуулгасан юм.

 

“Хүүхэд эхийн хэвлийд байхдаа усанд бойждог учир төрсний дараа хэвлий дэх усаа үгүйлдэг байна. Тиймээс эхийн хэвлий буюу хүний биеийн температуртай ижил усанд сэлэх маш дуртай байдаг” гэж дасгалжуулагч багш Б.Ирмүүн хэллээ.

Өөр нэгэн таатай мэдээ дуулгахад, "220k Wellness Center" хүүхдэд зориулсан тусдаа бассейнтай юм байна.

Уурын болон хуурай саун, кофе шоп, томоос том хувцас солих өрөө гээд тав тухтай орчныг нэг дор бүрдүүлсэн “220k wellness center” тун удахгүй фитнесс төв, иогийн болон бүжгийн төв шинээр нээнэ.

Тэд гэр бүл, ээж болон нярай хүүхдэд зориулсан онцгой багцуудыг санал болгож байгаагаа мөн дуулгасан.

 
 

"220k Wellness Center" -ийн усан сан 24 цагийн турш, 4 тал руугаа тасралтгүй усаа сэлгэж байдаг төдийгүй 7 давхар шүүлтүүртэй. Бассейны гүн 1.7 метр бол урт нь 18 метр.

Бассейны зааланд ороход хөл дороос бүлээцэж, агаар нь огтхон ч бүгчим, чийглэг биш таатай уур амьсгал угтана.

Учир нь "220k Wellness Center" үйлчлүүлэгчдийнхээ тав тухыг дээд зэргээр хангах зорилгоор, агаарын температурыг тогтворжуулах хамгийн сүүлийн үеийн Итали технологийг суурилуулжээ.  

 

Хэрэв та усны ариун цэвэр болон орчны тав тух, үйлчилгээний стандартыг дээд зэргээр хангасан гайхалтай орчинд усан спортоор хичээллэж, өөрийн болон гэр бүлийнхээ эрүүл мэндэд хөрөнгө оруулалт хийх хүсэлтэй бол 220k Residence фэйсбүүк хуудсаар зочлоорой. 

"220k Wellness Center" -ийн утас : 77775533 

Зураг дээр дарж ТОМООР үзэх боломжтой.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.