Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/26-НД НИЙТЛЭГДСЭН

iPhone шиг хөнгөн, автомашин шиг хурдан дрон худалдаанд гарах гэж байна

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 1 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Энгийн хэрэглэгчдэд зориулсан дрон үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Хятадын DJI компани Mavic загварын дундаж үнэтэй дроныг ирэх долоо хоногоос худалдаанд гаргахаар болжээ.

Mavic Air хэмээх энэхүү шинэ загвар нь 430 грамм буюу iPhone утастай ойролцоо жинтэй, бүрэн цэнэгтэй үедээ 21 минутын турш цагт 68 км-ийн хурдтай нисэж чадах юм.

Хар, цагаан, улаан өнгөний сонголттой дрон үнийн хувьд $806 орчим байх гэнэ. Гэхдээ энэ загвар нь Mavic цувралын хамгийн хөнгөн нь биш. Түүнээс өмнө Sparc гэгддэг 300 грамм жинтэй хувилбар гарч байсан юм.

Харин хамгийн том нь хоёр жилийн өмнө зах зээлд гарсан Mavic Pro бөгөөд DJI-ийн анхны эвхэгддэг дрон байжээ.

Одоо гарах загвар нь нийт долоон камертай байх ба тэдний нэг нь 4K нягтралтай байх юм. Бусад камерууд нь саадыг тойроход ашиглагдах ажээ.

Mavic Air загварыг анх удаа дрон худалдан авч байгаа болон сайн камер шаардлагатай хэрэглэгчдэд тохиромжтой гэж DJI компанийн төлөөлөгч ярьж байна.

DJI компани энгийн хэрэглэгчийн дроны дэлхийн зах зээлийн 70 хувийг дангаар эзэлдэг.

 

Эх сурвалж: South China Morning Post