Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/26-НД НИЙТЛЭГДСЭН

Крипто рубль гаргах хуулийн төслийг ОХУ-ын парламентад өргөн барилаа

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 1 сарын 26
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын үндэсний крипто валют болох КриптоРублийг зах зээлд гаргаж, албан ёсны төлбөрийн хэрэгсэл болгох хуулийн төслийг өчигдөр тус улсын парламентад өргөн барьжээ.

Хуулийн төслийг Коммунист Намаас сонгогдсон гишүүн Ризван Курбанов санаачилсан байна. Валютын албан ёсны нэр “CryptoRuble” (CRUR) байх гэнэ.

Өчигдөр мөн уг хуулийн төсөлтэй хамт бусад санхүүгийн дижитал хэрэгслийн олборлолт, хэрэглээг зохицуулах хуулийн төсөл өргөн баригджээ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин засгийн газрын бүрэн хяналттай үндэсний крипто валют гаргах зарлиг буулгаж байв. Тухайн үед харилцаа холбооны сайд Николай Никифоров албан ёсны крипто валют зах зээлд гарснаар бусад бүх крипто валютын олборлолтыг хориглоно гэж мэдэгдэх байжээ.

Крипто рублийн арилжаанаас олсон ашгаас 13 хувийн татвар авахаар хуулийн төсөлд тусгасан байна. Мөн крипто рублийг олон улсын зах зээлд гаргах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

 

Эх сурвалж: Russia Today