"Дээд боловсролын шинэчлэл" төслийн хүрээнд МУБИС-ийг түшиглэн "Зайны сургалтын төв" байгууллаа. Төслийг БСШУСЯ Азийн хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй юм.
Багш, ажилтны хөгжлийг дэмжих, зайны сургалтын тогтолцоо бий болгох ажлын хүрээнд таван төвийг МУБИС, Ховд их сургууль, Дорнод их сургууль, МУИС-ийн Завхан аймаг дахь салбар сургууль, Архангай аймаг дахь МУБИС-ийн салбар сургуульд тус тус байгуулжээ.
Нээлтийн арга хэмжээнд БСШУСЯ-ны Дээд боловсролын бодлогын газрын дарга Т.Амаржаргалан тэргүүтэй холбогдох албаны хүмүүс оролцов.
Эх сурвалж: БСШУСЯ