Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/25-НД НИЙТЛЭГДСЭН

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзлээ

Т.Саран, iKon.mn
2018 оны 1 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцээд гишүүдийн олонх нь хэлэлцэх шаардлагагүй гэж үзлээ. 

Улсын бүртгэлийн ерөнхий хууль буцсантай холбоотойгоор Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг УИХ-аар хэлэлцэх боломжтой эсэхийг судалж үзэх боломжийг Засгийн газарт олгохоор болж өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.