Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/25-НД НИЙТЛЭГДСЭН

Рэппер 50 Cent санамсаргүй биткоиноор олон саяыг олжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 1 сарын 25
iKon.MN
Зураг зураг

2014 онд Америкийн рэппер 50 Cent “Animal Ambition” цомгоо зарахдаа биткоиноор төлбөр хийх боломжийг хүмүүст олгож байжээ.

Тэр цагаас хойш рэппер биткоины дансаа шалгалгүй мартаж орхисон гэнэ. Харин саяхан TMZ сайт түүнийг биткоины саятан болоод байгааг мэдээлснээр энэ тухай олж мэджээ.

Тухайн үед нэг биткоин $662 орчим үнэтэй байсан юм. Тиймээс рэпперийн цомгийг хүмүүс бутархай биткоиноор авч байжээ. Зарагдсан цомгийн орлого нь нийтдээ $400,000 орчим болж байв.

Харин тэр цагаас хойш биткоины ханш огцом өссөнөөр 50 Cent яг одоо $8.5 саяын биткоинтой болоод байгаа юм байна.

Тэр энэ тухайгаа өчигдөр өөрийн Инстаграм, Твиттер хуудсуудад мэдээлжээ.

Харин ингэж мартсан хүмүүсийн ихэнх нь дансандаа нэвтрэх эрхээ мартаж, олсон эд баялгаа үүрд алддаг бол 50 Cent боломжийг алдаагүйгээрээ азтайд тооцогдож байна.

Эх сурвалж: The Verge