Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/25-НД НИЙТЛЭГДСЭН

Сангийн сайд ОУВС-ийнхантай уулзаж байна

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 1 сарын 25
iKon.MN
Зураг зураг

ОУВС-ийн төлөөллүүд манай улсад өнөөдөр ирээд байна. 

Монгол Улсын сангийн сайд Ч.Хүрэлбаатар төлөөлөгчидтэй хийх уулзалтаа эхлүүллээ.

Энэ талаар Сангийн сайд "Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш эдийн засаг тогтворжиж валютын нөөц нэмэгдсэн, төгрөгийн ханш тогтворжсон, төсвийн алдагдал буурсан, гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдсэн, зээлжих зэрэглэл шат ахисан зэрэг олон эерэг үр дүн гарсан. Бас харилцан ярилцаж, ойлголцож шийдэх асуудлууд ч бас байгаа" гэсэн байна.

Түүнчлэн Засгийн газрын тэргүүн "Татвар нэмсэн асуудал яригдаж байна. Үүн дээр ард иргэд их бухимдаж байгаа. Сангийн сайдтай энэ асуудлаар ярилцаж байгаа. Нэгдүгээр сарын 25-нд ОУВС-ийнхан ирнэ. Энэ талаар ярилцана" гэж байсан юм.

Уулзалтаар ОУВС-ийнхан татварын асуудалд ямар хариу өгөх бол...