Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/25-НД НИЙТЛЭГДСЭН

Galaxy S9 ухаалаг гар утсаа Самсунг хоёрдугаар сарын 25-нд зарлахаар боллоо

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 1 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Удаан хүлээгдсэн Galaxy S9 гар утсаа Самсунг компани хоёрдугаар сарын 25-ны өдөр Испаний Барселонд болох Mobile World Congress чуулган дээр зарлахаар болжээ.

Арга хэмжээний урилга дээр том 9-ийн тоо байгаа ба “The Camera. Reimagined” гэсэн үгийг бичсэн байна. Тодруулбал Galaxy S9 загварын өмнөх загвараасаа ялгарах гол онцлог нь түүний камер байх бололтой.

 

Эх сурвалжуудын мэдээлснээр камер нь супер удаашралттай (super slow-mo), супер хурдтай зураг буулгах шинэ боломжуудтай байх гэнэ.

Мөн стерео яригчийн чадвар нэлээд сайжирсан байна гэжээ. Өмнөх Galaxy S8 загварын хамгийн их гомдол дагуулсан асуудал нь түүний чанга яригчийн сул дуугаралт байсан юм.

 

Эх сурвалж: Tech Insider