Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/25-НД НИЙТЛЭГДСЭН

НЭГДҮГЭЭР САРЫН 25: Өөрийгөө шинээр нээ

ikon.mn
2018 оны 1 сарын 25
iKon.MN
 

 -Мэдлэгтэй хүмүүс өөрсдийгөө хөгжүүлэх, байр сууриа олоход хариуцлагатай хандах ёстой-

Өнөөгийн нийгэм болон байгууллагад хүмүүс чадвараас илүүтэйгээр мэдлэгээ ашиглан ажиллаж байна. Мэдлэгт болон чадвар нь хоорондоо үндсээрээ өөр бөгөөд чадвар нь маш удаан хугацаанд өөрчлөгддөг. 

Харин мэдлэг өөрөө өөрийгөө өөрчилж, маш хурдан хоцрогддог. Мэдлэгтэй ажилтан 3-4 жилд нэг удаа сургуульд суралцахгүй бол мэдлэгээс хоцордог. Гэхдээ энэ нь бидний анх олж авсан мэдлэг, мэдлэгийг олох арга барил, чадвар, дадлага туршлага зэрэг нь бидний одоогийн амьдрах болон ажиллах хугацаанд хангалтгүй байна гэсэн үг биш.

Хүмүүс өөрчлөгдөхөд багагүй хугацаа ордог. Тэд өөр хэрэгцээтэй, өөр чадвартай, өөр харах өнцөгтэй, өөр хүмүүс болж өөрчлөгддөг учраас "өөрсдийгөө шинээр нээх" шаардлагатай болдог юм. Би зориуд "өөрийгөө шинэчлэх" гэдгээс хүчтэй үг хэрэглэлээ.

Хэрвээ та өнөө үед энгийн үзэгдэл болсон тавиас дээш жил ажиллах тухай ярьж байгаа бол зайлшгүй өөрийгөө шинээр нээх хэрэгтэй. Шинэ эрч хүч олох гэхээсээ илүү өөрөөсөө шинэ хүнийг гаргах нь чухал юм.

ГҮЙЦЭТГЭХ ЗҮЙЛ: Өөрөөсөө ахмад настай хүмүүсээс "өөрсдийгөө өөрчлөх"-ийн тулд юу хийснийг нь асуу. Та одоо юу хийх хэрэгтэй вэ?

 

XX зууны менежментийн нөлөө бүхий эрдэмтэн, онолч Питэр Ф.Дракерын  зөв зүйлийг хийх урам зориг, шинэ санаа өгөх 366 өдрийн хичээл буюу "Өдөр бүр Дракертай хамт" номыг iKon.mn зохиогчийн эрхийн зөвшөөрлийн дагуу гурван сарын турш цуврал болгон уншигч танд хүргэхээр бэлдлээ.