Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/24-НД НИЙТЛЭГДСЭН

Тайландын сайд үнэтэй бугуйн цагны цуглуулгаа яаж олсныг тайлбарлах даалгавар авчээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 1 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Тайландын цэргийн дэглэмийн хоёр дахь хүн гэгддэг Правит Вонсувон авлигын хэрэгт сэжиглэгдэж, буруугүй гэдгээ тайлбарлах ёстой болсныг тус улсын авлигатай тэмцэх байгууллага өнөөдөр зарлажээ.

Тэрээр ерөнхий сайдын орлогчийн албыг батлан хамгаалахын сайдын албатай давхар хашдаг бөгөөд өнгөрсөн арванхоёрдугаар сараас эхлэн Фэйсбүүк хэрэглэгчид сайдын үнэтэй бугуйн цагнуудыг тоолж эхэлсэн байна.

Хүмүүсийн тоолсноор Вонсувон нийтдээ $1.2 саяын үнэтэй 25 бугуйн цаг ээлжлэн зүүж байжээ. Түүний цуглуулгад 11 Rolex, 8 Patek Philippes, 3 Richard Milles хийцийн цагнууд багтаж байна.

Сайд хэрхэн төрийн албан хаагчийн цалингаар ийм хөрөнгөтэй болсон, түүнийгээ $2.7 саяын хөрөнгө орлогийн мэдүүлэгтээ яагаад тусгаагүйг олон нийт хэлэлцэж эхэлжээ.

Удалгүй Вонсувоныг огцрохыг шаардаж, авлигалтай тэмцэх байгууллагад түүнийг шалгахыг уриалж эхэлсэн юм.

2014 оны Тайландын цэргийн эргэлтийн архитектор гэгддэг сайд тайлбарлахдаа цагнуудыг найзаасаа зээлж хэрэглэж байгаад буцааж өгсөн гэжээ.

Тайландын Үндэсний Авлигатай Тэмцэх Зөвлөл түүний эсрэг хэрэг нээгээгүй ч цагнуудын эздийн нэрсийд мэдээлэх үүрэг өгсөн байна.

Цагнуудын эздийн нэрийг баталсны дараа түүнийг шалгах үгүйгээ шийдэх гэнэ.

 

Эх сурвалж: AFP