Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/24-НД НИЙТЛЭГДСЭН

АИ92, А80 шатахууны онцгой албан татварыг тэглэж, нефтийн үйлдвэр барих шийдвэр гаргалаа

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 1 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Засгийн газрын хуралдаан хуваарь ёсоор өнөөдөр болж байна.

Засгийн газрын гишүүд АИ-92, А-80 бензиний онцгой албан татварыг тэглэх шийдэлд хүрсэн байна. Ингэснээр үнэ нэмэгдэхгүй гэж үзжээ.

Харин евро стандарттай бензин, дизель түлш, АИ-95, А-98 бензиний Онцгой албан татварыг хэвээр үлдээхээр болжээ.

Дорноговь аймгийн Алтанширээ суманд газрын тос боловсруулах үйлдвэр барина

Дорноговь аймгийн Алтан Ширээ суманд Нефть боловсруулах үйлдвэр барих шийдвэр гаргасан байна. 

Энэ талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн фэйсбүүк хуудастаа бичжээ.

Алтан Ширээ сумын нутаг дахь 150 га талбайг улсын тусгай хэрэгцээнд авахаар болжээ. Тус талбай нь Сайншандаас 20 км-ийн зайтай. 

Бүтээн байгуулалтын ажлуудыг энэ оны II улиралд хийж эхлэх юм байна.

  • Сайншандаас Нефть боловсруулах үйлдвэр хүртэлх 20 км урттай салаа төмөр замын ажлыг УБТЗ
  • Хүнд даацын тусгай зориулалтын авто замын барилгын ажлыг БХЯ
  • Эрчим хүч дамжуулах шугамын ажлыг ЦДС ТӨК тус тус хийж гүйцэтгэх аж.

Бүтээн байгуулалтын энэ томоохон ажлын үе шат бүрт Тагнуулын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар зэрэг байгууллагын төлөөллөөс бүрдсэн Ажлын хэсэг байнгын хяналт тавих юм.