Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/24-НД НИЙТЛЭГДСЭН

Кёкүтэнхо Н.Цэвэгням Налайх дүүрэгт түргэний машин өгөв

С.Бадрал, iKon.mn
2018 оны 1 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Налайх дүүргийн нэгдсэн эмнэлэг,  ашиглалтад ороод удаагүй байгаа 50 ортой Хүүхдийн эмнэлэгт түргэн тусламжийн дуудлагын автомашин хүлээлгэн өгөх ёслол боллоо. Энэхүү автомашиныг Япон, Монголын хамтарсан “Токуда Монгол” сан, сумоч Н.Цэвэгнямтай хамтран өгч байгаа юм.

Өмнө нь Кёкүтэнхо Н.Цэвэгням тус сантай хамтран өөрийн төрсөн нутаг Налайх дүүргийнхээ эмнэлэгт "диализийн” буюу бөөрний таван аппаратыг бэлэглэж байсан. Тэгвэл энэ удаад түргэн тусламжийн дуудлагын авто машин олгож байна.

Налайх Эрүүл мэндийн төв нь одоогийн байдлаар 6 автомашинтайгаар түргэний дуудлаганд ажиллаж байгаа бөгөөд түргэний дуудлагаар очих хугацааг 20 минутад багтаах зорилго тавин ажиллаж байгаа аж.

Дүүргийн хувьд алсын 2 хороотой, уул уурхай, барилгын материал үйлдвэрлэлийн бүсэд гарах эрсдэл их  зэрэг онцлогтой учир энэ зорилтоо хэрэгжүүлж, иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг түргэн, шуурхай, хүртээмжтэй хүргэхэд өндөр хувь нэмэр оруулна гэдгийг ЭМТ-ийн дарга Л.Байгал онцлон хэллээ.

Энэ үеэр зочид 50 ортой хүүхдийн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцсан юм. Хүүхдийн эмнэлэгт өнөөдрийн байдлаар 34 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Өнгөрсөн оны мөн үед дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт 30 оронд 40 гаруй хүүхдийн хүлээн авч байсныг бодоход энэ жил тохилог, дулаахан, шинэхэн эмнэлэгтээ хүүхэд багачуудад  эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.

Ханиад томууны дэгдэлтийн үед дүүргийн ЭМН-ийн уламжлалын эмч нарыг хүүхдийн эмнэлэгт шилжүүлэн ажиллуулахаас гадна өрхийн эрүүл мэндийн төвүүдийг уртасгасан цагаар ажиллуулснаар ханиад томууны дэгдэлт харьцангуй буурчээ.