Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/24-НД НИЙТЛЭГДСЭН

"Улаанбаатарын хөрөнгө оруулалт чуулганы үеэр тендерүүдийг танилцуулна"

Ж.Хулан, iKon.mn
2018 оны 1 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

НЗДТГ, Улаанбаатар худалдааны танхимтай хамтран "Улаанбаатар хөрөнгө оруулалт 2018" бизнес чуулга уулзалт зохион байгуулах гэж буй талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд "Бидний уламжлал болгон зохион байгуулдаг Улаанбаатарын хөрөнгө оруулалт бизнес чуулга уулзалтыг хийхээр шийдвэрлэсэн байгаа. Чуулга уулзалтыг Улаанбаатар хотын худалдааны танхим, Нийслэлийн Засаг Даргын Тамгийн Газар хамтран жил бүр зохион байгуулдаг. Монгол Улсын нийгэм эдийн засагт эзлэх байр суурийн талаар та бүхэн мэдэж байгаа.

Манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн 70 гаруй хувь нь нийслэлд байдаг. Улаанбаатар хот дотоодын нийт бүтээгдэхүүний 64 хувийг үйлдвэрлэж байгаа. Энэ утгаараа тус хөрөнгө оруулалтын бизнес чуулга уулзалт өөрөө ач холбогдолтой байдаг. Энд гадны хөрөнгө оруулагчид болон Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд нэлээн идэвхтэй оролцдог. 

Энэ удаагийн бизнес уулзалтаар Улаанбаатар хотод улсын болон төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлуудыг НЗДТГ-аас танилцуулахаас гадна, хувийн хэвшлийнхэн, бизнес эрхлэгчдийнхээ төсөл хөтөлбөрүүдийг сонгож, томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хэн хамтарч ажиллах боломжтойг ярилцаж, зөвлөлдөхөөрөө онцлог болж байгаа юм.

Мэдээж уламжлал ёсоороо ирэх онд Нийслэлээс зарлагдах тендерийг гаргаж тавина. Ирэх жил 60 гаруй сургууль, цэцэрлэг барихаар төлөвлөсөн байгаа" гэлээ.

Өнгөрсөн жилийн чуулганд нийт 1,000 гаруй бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцсон байна.

төр болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааг илүү ойртуулахад чухал ач холбогдолтой

 
Гэрэл зургийг mpa.mn

Монголын хөрөнгө оруулалтын сангийн гүйцэтгэх захирал Б.Батсайхан "Тус арга хэмжээг бид дөрөв дэхь жилдээ зохион байгуулж байна. Жилээс жилд төр болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааг илүү ойртуулах, илүү нээлттэй, оролцоотой болоход ач холбогдолтой арга хэмжээ болж байгаа юм.

Энэ жилийн хувьд хотын танхимын зүгээс ажил болж бодитоор хэрэгжсэн, аль нэг компанийн эрх ашиг гэхээс илүүтэй нийтийн эрх ашгийг бодон үйл ажиллагаа явуулж байгаа цөөхөн төслүүдийг танилцуулна. Тиймээс манай чуулгад оролцохыг урьж байна" гэсэн юм.

"Улаанбаатар хөрөнгө оруулалт 2018" бизнес чуулга уулзалт энэ сарын 29-ний өдөр Төрийн ордонд зохион байгуулагдана.