Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/24-НД НИЙТЛЭГДСЭН

Гэмшлээс ангижирсан сэтгэл ханамж

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 1 сарын 24
Сурталчилгаа

Өчигдөр идсэн амтат бялуу өнөөдөр өмсөхөөр төлөвлөсөн байсан бариу жинснийхээ өөдөөс гэмшсэн царай гаргахад хүргэлээ. Уг нь их л амттай байсан юмсан.  

 

Тэр бялууг амандаа хийх төдийд л хэчнээн их баяр жаргалыг мэдэрсэн гээч. Сэтгэл ханамж гэж л тийм байдаг байх. Гэхдээ яг одоо би түүнийхээ төлөөсийг төлж сууна. Дургүй ч гэсэн сул өмдөө өмсөөд ажлынхаа зүг алхаад марш.

Сэтгэлээ сэргээж, өөрийгөө шагнах нь яагаад дандаа харамсал, гэмшлийг хажуудаа хөтлөн явдаг юм бол.

 

Тэгвэл хэрхэн ямар ч харамсалгүйгээр аз жаргалыг мэдрэх вэ?

Юм бүхэн илүү ухаалаг болохоор тэмүүлж байгаа энэ цаг үед амьдрал биднээс арай өөр зүйлийг хүсч байгаа бололтой. Ингээд л ямар ч гэмшил дагуулж ирдэггүй, биеэ даасан сэтгэл ханамжийг хайх аялал маань эхэлсэн юм.

Он гарснаас хойш тухтай дэлгүүр хэсээгүй би гэдэг хүн шинэ хувцаснаасаа шошгыг нь салгах тэр таатай мэдрэмжийг мартах шахаж. Өнөөх миний хайж байгаа сэтгэл ханамж дэлгүүрийн тавиурт намайг хүлээж байгаа ч юм билүү.

Хамгийн ухаалаг худалдан авалт зөв цагтаа л хийгдсэн байдаг. Өөрөөр бол нүсэр баярын дараа их дэлгүүрүүд эл хуль болж худалдан авагчид үзэгдэхээ байдаг. Яг энэ үед ажлаа мэддэг менежер хүн л над шиг худалдан авагчидийг өөртөө татаж чаддаг. “Францын алдарт брэнд” гэх үгэнд ховстуулсаар “Ренома” гийн босгыг алхлаа. Шинэ он, шинэ би хэмээх энэ жилийн уриа үгэнд маань яг тохирсон эдгээр онцгой хувцаснууд шүүгээнд маань шинэчлэл авчирна гэдгийг мэдэж байлаа. Сонгосон хувцаснуудаа ээлжлэн өмсөж үзэхэд үнэхээр урамтай. Европ өмсгөлтэй болохоор биед сайн сууж өгнө. Гэтэл худалдагчийн амнаас Солонгос гэх үг унав.

Юу гээд гайхан харвал “Солонгос дох төвөөсөө бараагаа нийлүүлдэг болохоор шинэ загварууд цаг алдалгүй, тээврийн бага зардалтай ирдэг” гэнэ. Дорнын соёлтой атлаа савх биш хутга сэрээ барьдаг “европжсон монголчууд”-ын хувьд азид зориулсан барууны хувцас тун таатай сонголт яахын аргагүй мөн. Тооцоогоо хийх үед энэ өдрийн хамгийн сайхан үйл явдал боллоо. Урьдынх шиг хэтэвчээ хоослох шаардлага гарсангүй. Тун ухаалаг сонголт хийснийхээ хариуд хэтэвчиндээ 50-80 хувийн ашгийг авчирч чадлаа. Шинэ салбараа нээсэн тул баярын бэлэг болгон хямдрал зарласан байж л дээ. Хүнсээ цуглуулахаар “E-mart” г зорьсон би хайж явсан баяр баяслаа 6 давхраас нь олчихлоо. @Renoma Ladies

 

Ингээд гэртээ ирэхэд хэтэвч нимгэрээгүй атлаа хувцасны шүүгээгээ дүүргэчихсэн байв. Гэхдээ зүгээр нэг дүүрэн биш Парисын загвараар бялхаж байлаа.

Харамсал, гэмшлээс ангижирсан сэтгэл ханамж ингэж нэг ирлээ. Харин одоо шоколадтай бялуу амтлан сууна.

Ухаалаг байж дасгалаа хийхэд л маргааш дуртай өмдөө өмсөж болно. Тун тааламжтайгаар.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.