Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/24-НД НИЙТЛЭГДСЭН

Говьсүмбэр аймгийн хүүхэд багачууд ая тухтай орчинд эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжтой боллоо

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 1 сарын 24
Сурталчилгаа

Харилцаа холбооны тэргүүлэгч оператор Мобиком Корпораци хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдийн амьдрах, сурч боловсрох орчныг сайжруулах чиглэлээр нийгмийн хариуцлагын олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа билээ.

Уг чиглэлийн хүрээнд хүүхдийн эрүүл мэндийн үйлчилгээний орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн иж бүрэн дотоод заслыг хийж гүйцэтгэлээ.

Тус аймгийн эмнэлгийн Хүүхдийн тасгийн барилга нь 1956 онд баригдсан бөгөөд үүнээс хойш дорвитой их засвар хийгдээгүйн улмаас хүүхэд хэвтэн эмчлүүлэхэд хүндрэлтэй байсан юм.

Original Image дараа нь
Modified Image өмнө нь
 

 

Original Image дараа нь
Modified Image өмнө нь
 

 

Original Image дараа нь
Modified Image өмнө нь
 

 

Original Image дараа нь
Modified Image өмнө нь
 

 

Мобиком Корпорацийн зүгээс нийт 70 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийн, 550 м2 талбайтай 24 хэвтэн эмчлүүлэх тасаг болон үзлэгийн өрөө бүхий эмнэлгийн барилгын дотоод заслыг эрүүл мэндийн байгууллагын стандарт шаардлагад нийцүүлэн хийж гүйцэтгэж, ариун цэврийн өрөөнүүдийг халуун, хүйтэн устай болгосон юм. Ингэснээр Говьсүмбэр аймгийн нийт хүүхэд багачууд ая тухтай орчинд эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжтой болж байгаа билээ. 

Мобиком Корпораци нь 2014 оноос хойш хүүхэд хамгаалал, хүүхдийн амьдрах, сурч боловсрох орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор “Хүүхдийн тусламжийн утас 108” төслийн орон даяар хэрэгжүүлж, “Сумдын сургуулийн ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах” төслийн хүрээнд нийт 16 аймгийн 58 сумдын сургууль, цэцэрлэгүүдэд орчин үеийн эрүүл ахуйн шаардлага хангасан ариун цэврийн байгууламжуудыг барьж байгуулсан юм.

Бид Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд багачуудын эрхийг хамгаалах чиглэлээр тууштай ажиллах болно.

Мобиком Корпораци ХХК

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.