Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/23-НД НИЙТЛЭГДСЭН

“Пёнчан-2018” наадмын цанын төрөлд оролцох Монголын хоёр тамирчны эрх баталгаажжээ

ikon.mn
2018 оны 1 сарын 23
iKon.MN
Зураг зураг

“Пёнчан-2018” Өвлийн XXIII Олимпийн наадмын эрх олгох журмыг үндэслэн Олон улсын цанын холбооноос Олимпийн наадамд оролцох тамирчдын квотыг нэгдүгээр сарын 22-ны өдөр зарласан билээ.

Олон улсын олимпийн хороо, "Пёнчан-2018" Өвлийн XXIII Олимпийн наадам Зохион байгуулах хорооны журмын дагуу Монголын үндэсний олимпийн хороо нь Монголын цанын холбооны шийдвэрийг үндэслэн гүйлтийн цанын төрөлд оролцох хоёр тамирчны эрхийг албан ёсоор баталгаажуулав.

"Пёнчан-2018" Өвлийн олимпийн наадамд:

  1. ОУХМ Б.Ачбадрах (дундаж оноо 122.79) 15 км,
  2. ОУХМ Ч.Отгонцэцэг (дундаж оноо 156.86) 10 км-ийн зайд 2 дугаар сарын 15,16-ны өдрүүдэд хурд, хүч, авхаалж, самбаа, тэсвэр, тэвчээрээ сорин өрсөлдөх аж.

 

Эх сурвалж: Монголын үндэсний олимпийн хороо