Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/23-НД НИЙТЛЭГДСЭН

Израйлийн парламент дахь араб гишүүд АНУ-ын дэд ерөнхийлөгчийн үгийг таслах гэж оролдов

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 1 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Ойрх Дорнодод аялж байгаа АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пэнс өчигдөр Израйлийн парламентад үг хэлсэн юм.

Түүнийг үг хэлэх үеэр парламент дахь Arab Joint List намын гишүүд “Иерусалем бол Палестины нийслэл мөн” гэсэн уриа барьж, Пэнсийн зогсож байсан индэр рүү дайрсан байна. Хамгаалалтын албаныхан араб гишүүдийн довтолгоог зогсоож, тэднийг танхимаас хүчээр гаргажээ.

Пэнс Израйлаас гадна Йордан , Египет улсуудаар айлчлах юм. Тэрээр Израйльд айлчлахдаа Цагаан ордон Иерусалем хотыг Израйлийн нийслэл хэмээн хүлээн зөвшөөрч байгааг дахин баталж, ирэх оны сүүлээр элчин сайдын яамаа шинэ нийслэлд нүүлгэнэ гэж амласан байна.

Одоогоос хоёр сарын өмнө АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Израйлийн нийслэлээр Иерусалем хотыг хүлээн зөвшөөрсөн нь Ойрх Дорнод төдийгүй дэлхийн олон улс орны дунд маргаан дэгдээсэн юм.

Эх сурвалж: Russia Today