Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/23-НД НИЙТЛЭГДСЭН

“MAX MUAY THAI”-ийн тулаануудыг SPS телевизээр

SPS телевиз
2018 оны 1 сарын 23
SPS
Зураг зураг

Спортын төрөлжсөн суваг SPS HD телевиз дэлхийн шилдэг тулаанчдын өрсөлдөөн Муай-Тай боксын шилдэг контентыг албан ёсны онцгой эрхтэйгээр үзэгчдэдээ хүргэхэд бэлэн боллоо. Тулааны спорт сонирхогчдын шимтэн үздэг энэхүү төрлөөр монголын тамирчид тив, дэлхийд томоохон амжилт үзүүлсээр ирсэн билээ.

Муай-Тай буюу Тай бокс нь Тайландаас үүсэлтэй тулааны спортын төрөл бөгөөд 2000 жилийн өмнө Муай Боран хэмээх өөр тулааны урлагаас эх авч хөгжсөн байна. Тайландын хүн амын өсөлттэй холбоотойгоор сүүлийн 100 жилд энэ тулааны төрөл дотооддоо үсрэнгүй хөгжсөн ба дэлхийн хоёрдугаар дайны үед Тайланд цэргүүд гадныхны өмнө анх тулалдаж “Сиам бокс” нэрээр Америк, Европ цэргүүдийн дунд танигдсан байдаг. Тэр цаг хүртэл Муай-Тай нь үндэсний соёлын нууцлагдмал хэсэг байсаар ирсэн ажээ.

1993 онд орчин цагийн Олон Улсын Муай-Тайн холбоо байгуулагдсан ч 1995 онд зэрэг үйл ажиллагаа явуулж байсан хоёр холбоог нэгтгэн Дэлхийн Муай-Тайн холбоог Банкок хотноо байгуулсан юм. Энэхүү холбоо 2012 оны байдлаар 70 гаруй гишүүдтэй үйл ажиллагаагаа явуулж ажиллаж байна.

Боксын рингэнд тулааны бүх техникийг ашиглан өрсөлддөг Муай-Тай нь хамгийн харгис, хэрцгий тулааны урлагт тооцогддог ба маш хурдтай, техниктэй, өвдөг тохой ашиглан цохих олон янзын цохилттой хатуу ширүүн спортын төрөл юм.

Үзэгч та бүхэн Муай-Тайн гал гарсан, үзүүштэй тулаануудыг Лхагва гараг бүрийн 18:40 цагаас SPS Тулаан сувгаар хүлээн авч үзээрэй.

Зураг