Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/23-НД НИЙТЛЭГДСЭН

AMG тоноглолтой 170 кг хөнгөн шинэ MERCEDES G-CLASS-д "Сайн уу" гэж хэлээрэй

WWW.CARDOCTOR.MN
2018 оны 1 сарын 23
Cardoctor
Зураг зураг

Mercedes компани саяхан цоо шинэ зарим хөнгөн цагаан хэсгээс бүтэх G-Wagen загвараа танилцуулсан  бөгөөд, энэ нь есөн шаталтад автомат хурдны хайрцагтай AMG GT хөдөлгүүрээр тоногложээ.

Энэ загвар урьд урьдын загваруудтайгаа адилхан харагдаж байж болох ч, 2018 оны Mercedes Benz G-Class-ийг 39 настай сонгодог нэгнээс өөр болгож байгаа зүйл бол AMG юм.

Mercedes-ийн домогт хамаарах тэнхлэгт дэвшил гарж урд тэнхлэгийг үл хамаарах болгосон нь бартаат замын тэргүүлэгч машин болох хөгжилд ахиц авчирлаа мөн AMG GT-ийн 4.0 литрийн хосолсон турбо V8 хөдөлгүүрийн шинэчилсэн хувилбарыг түүнд хэрэглэж байна.

Mercedes-ийн тусгайлан тохируулсан хувилбар болох есөн шаталтат автомат хурдны хайрцаг нь түүнд нэвтэрсэн байна. Уг сайжруулалтуудаас гадна засмал замын явдал илүү сайжирсан, мөн нүх довгүй цэвэрхэн зам дээр байвал намхан тохиргоондоо шилжинэ эсвэл бартаат зам дээр 6 мм илүү өндөр болж өргөгддөг байна.

Шинээр хөнгөн цагаан болон хэт өндөр давталтын ган кузовыг ашигласнаар 170 кг хаяжээ. Кузовын урт 53 мм-ээр, өргөн нь 121 мм-ээр, хөлийн хэсэг 38 мм, хойд хэсэг 150 мм илүү зайтай болсон аж. Интерьерийн шийдлээрээ салоны өндөр 68 мм өргөгдсөн.

Засмал зам дээр илүү даруухан боловч бартаат замд G-Wagen бол жинхэнэ араатан юм. 45-н градусын налуугаар хангалттай авирч, 70 см усыг ажралгүй гатална. Шинэ, илүү нарийн цахилгаан рулийн аппараттай учраас үүнийг маневр хялбар болсон байна. Энэ нь өмнөх G-Class-ийн хувьд хамгийн анхны зүйл юм.

Тав тухтай, спорт, еко, энгийн гээд байж болох бүх Mercedes-ийн загваруудаас та тусгай G-Mode гэсэн сонголтыг та араанаасаа олно. Энэ нь гар аргаар сонгогдох бөгөөд 3 дифференциал цоожлогч цоожлогдож, бууруулсан дамжлагын араанд автоматаар шилжих юм байна.

Кабин нь урьд өмнө хэзээ ч байгаагүй тансаг зэрэглэлийн машинтай адилхан болсон. Урд болон хойд халаалтыг илүү 'тухтай шийдэлтэй' буюу Active Multicontour Seat Package багцтай, энэ нь халаах хөргөх бүрэн удирдлагатай төдийгүй тав тухыг хангах таарсан хувцас мэтээр байрлалыг нь өөрчилж болдог.

Үнийн хувьд гэвэл одоогоор Германд хамгийн хямд даа €107,040.50-с эхлэх юм. 50 цент тийм ч их шаардлагатай гэдэгт бид итгэлгүй л байна ... 

Зураг