Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/23-НД НИЙТЛЭГДСЭН

Холбогдох гэж байгаа Wi-Fi сүлжээнийх нь чанарыг Android урьдчилж мэдээлдэг болжээ

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 1 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Android үйлдлийн системийн Oreo хувилбарт нэгэн шинэ боломж нэмэгджээ. Сүүлийн 8.1 хувилбарын шинэчлэл нь ойролцоох Wi-Fi сүлжээний хурд ямар түвшинд байгааг холбогдохоос нь өмнө мэдээлдэг болсныг Google өчигдөр зарласан байна.

Өөрөөр хэлбэл чанар муутай Wi-Fi сүлжээнд холбогдох гэж хүчин чармайлт гаргахаасаа өмнө зөв шийдвэр гаргадаг болсон гэсэн үг.

Шинээр илэрсэн Wi-Fi сүлжээнүүдийг харуулахдаа хурдны чанарыг нь Very Fast, Fast, OK, Slow гэсэн дөрвөн үзүүлэлтээр үнэлж мэдээлэх юм.

“Very Fast” үнэлгээ нь өндөр чанартай видео үзэх хэмжээнийх бол “Fast” нь ихэнх видеог үзэхэд хангалттай гэсэн утгатай гэж Google тайлбарлажээ.

“OK” түвшин нь вэб үзэх, сошиал медиад нэвтрэх, дуу хөгжмийн стрим сонсоход хангалттай.

Харин “Slow” төлөвтэй бол холбогдох гэж цаг алдаад хэрэггүй гэсэн үг юм байна.

 

Эх сурвалж: The Verge