Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/22-НД НИЙТЛЭГДСЭН

Ихэнх нутгаар хүйтний эрч хэвээрээ байна

ikon.mn
2018 оны 1 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд:

Маргааш нутгийн баруун өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч хадгалагдахыг анхааруулж байна.

2018.01.22. 14:40 цагт шинэчлэгдсэн мэдээлэл: Нэгдүгээр сарын 22-ны 20:00 цагаас 23-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 42-44 градус, бусад хэсгээр 33-35 градус, өдөртөө 25-27 градус хүйтэн байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 43-48 градус, өдөртөө 33-38 градус, Их нууруудын хотгор болон Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 35-40 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгор болон  Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 40-45 градус, өдөртөө 33-38 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн саваар шөнөдөө 34-39 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 20-25 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд     7-12 метр, явган шуурга шуурна. Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 37-42 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 31-36 градус, өдөртөө 23-28 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 35-37 градус, өдөртөө 25-27 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 31-36 градус, өдөртөө 20-25 градус хүйтэн байна.

 Нэгдүгээр сарын 24-28-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Нэгдүгээр сарын 24, 27-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 25, 26-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орно.

Ихэнх хугацаанд секундэд 7-12 метр, явган шуурга шуурна.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 45-50 градус, өдөртөө 33-38 градус.

Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 38-43 градус, өдөртөө 28-33 градус.

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 33-38 градус, өдөртөө 23-28 градус.

Говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 14-19 градус.

Бусад нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 20-25 градус хүйтэн байна.

 

Эх сурвалж: ЦУОШГ