Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/22-НД НИЙТЛЭГДСЭН

“Шашдирын чуулган” номыг дахин хэвлүүлж номын сангуудад үнэгүй тараана

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 1 сарын 22
Сурталчилгаа
Зураг зураг

Харилцаа холбоо, мэдээлэл технологийн дэвшилтэт чиг хандлагыг нийт хэрэглэгч харилцагчдадаа түгээдэг Юнител групп айлчлан ирж буй нохой жилийг угтан Эрдэмт Монгол сар шинийн бэлгийн картаа худалдаанд гаргаад байгаа билээ. Энэхүү картандаа тэд эртний Монголын эрдэмтэд болох Тататунга, Шихихутаг, Болд Чинсан, Чойжи-Одсэр нарын дүрийг бэлгэдсэн юм.

Юнителийн онцолсон Болд Чинсан эрдэмтэн бол Юань гүрний үед Хубилай хааны зарлигаар Ил хаадын улсад томилогдож Персийн нэрт зохиолч, түүхч Рашидаддинтай хамтран Монголын болоод Дэлхийн түүхийг нэгтгэн зангидсан Судрын чуулган буюу Монгол хэлнээ хөрвүүлснээр “Шашдирын чуулган” бүтээлийг туурвисан хүн юм.

Тэгвэл Юнител групп Эрдэмт Монгол хөтөлбөрийнхөө хүрээнд Болд Чинсаны бүтээсэн “Шашдирын чуулган” номын 1,2-р ботийг дахин хэвлүүлж өнөөдөр МУИС-ийн төв номын санд хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээ боллоо.

 
 
 

Зохиолч, орчуулагч соёлын гавьяат зүтгэлтэн Г.Акимын англи хэлнээс хөрвүүлсэн энэхүү бүтээлийг Юнител групп Улаанбаатар хотын номын сангууд болон хөдөө орон нутгийн сургуулиудад үнэ төлбөргүй түгээхээр төлөвлөөд байна.

Юнител групп нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Монголын түүх, ёс заншил, соёлын өвийг залуу үедээ өвлүүлэн үлдээх чиглэлд олон ажил хийж ирсэн байдаг. Үүний нэг чухал бүрэлдэхүүн хэсэг нь энэ удаагийн “Эрдэмт Монгол” хөтөлбөр болж байна.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.