Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/22-НД НИЙТЛЭГДСЭН

Little Shееp Хот Пот олон улсын сүлжээ ресторан нээгдлээ

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 1 сарын 22
iKon.MN
Зураг зураг

2017 оны дэлхийн хамгийн өсөлттэй брэнд болох “ Little Sheep” Хот Пот олон улсын сүлжээ рестораны албан ёсны нээлт 1 сарын 19-нд боллоо.

Их хаан Хубилайн үед ая дайнд мордсон Монгол цэргүүдийн хийхэд хялбар, цаг бага зарцуулдаг, их аян замд хэрэглэхэд тохиромжтой хоол бол халуун тогооны шөл байсан гэдэг. Биед илчтэй, амин дэмтэй шөлөөр ундаалсан монгол дайчид Евро-Азийг нэгтгэсэн түүхтэй.

Энэ түүхээс улбаалан  бүтээгдсэн, дэлхий нийтэд Монгол хэмээх нэрээр овоглон хүрч байгаа Little Sheep Mongolian Hot Pot маань ийнхүү олон улсын стандарттайгаар эх нутагтаа хүрэлцэн ирлээ.

Little Sheep Хот Пот рестораны франчайз эрхийг албан ёсоор эзэмшигч нь Таван Богд Хот Пот ХХК юм. Таван Богд групп нь дэлхийд алдартай  Yum! Brands, Inc компанийн KFC, Pizza Hut брэндийг монголын зах зээлд амжилттай хөгжүүлж байгаа бөгөөд Little Sheep Mongolian Hot Пот  ресторан нь тус компанийн шинэхэн брэнд бөгөөд байгуулагдаад удаагүй ч дэлхийн 30 гаруй оронд 300 гаруй салбартайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.    

Little Sheep хот пот рестораны шөл бусдаас юугаараа ялгаатай вэ?

Тө шөлөө тусад нь амтлах хэрэггүй. Учир нь шөлөнд маань дархлаа дэмжих, тамир тэнхээ нэмэх, ядаргаа тайлахад тустай 7 төрлийн эмийн ургамал, хүний биед хэрэгтцээт амин дэм, витамин, эрдэс бодисуудыг агуулсан 5 төрлийн амтлагч орсон байдаг.

Тодруулбал, нохойн хошуу,  луугийн нүд, индонез хатаасан хошоонгор, улаан үрлэн чинжүү, галангал, дальюу буюу цэцэгт гоньд, гоньд зоргодосгоно,  хатаасан улаан чинжүү, кардомоны шош, хатаасан улаан чавга, хар шош, цагаан гаа зэрэг зэрэг хүний биед нэн хэрэгтэйүн эмийн ургамлууд шөлний найрлаганд багтсан байдаг. Та сонголтоор үндсэн, мөөгний, халуун ногоотой, улаан лоолийн гэх мэт төрлөөс сонгон амтлах боломжтой.

Little Sheep ресторан Хан-Уул дүүрэг, замын цагдаагийн газрын урд байрлах KFC Home Plaza салбарын 2-р давхарт байрлаж байна. Энэхүү ресторан нь нэг дор 150 хүн хүлээн авах хүчин чадалтай бөгөөд нүүдэлчин монголчуудын уламжлалт хэв маягийг агуулсан сонирхолтой шийдэл бүхий интерьер дизайнтай, тав тухтай, тохилог орчинтой.

Эрхэм та эрүүл мэндэд ээлтэй эмийн ургамал, амтлагчийг багтаасан, биед шимтэй шөлөндөө эх нутгийнхаа эм болсон өвс, ургамлаар хооллосон шинэхэн хонины мах, ногоогоо чанаад идэхэд үнэхээр төгс амтыг мэдрэх болно. Гэр бүл, найз нөхдөөрөө хамтдаа хүрэлцэн ирж дурсамжийг бүтээгээрэй.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.