Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/20-НД НИЙТЛЭГДСЭН

Москва хотод хамгийн бүрхэг арванхоёрдугаар сар тохиожээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 1 сарын 20
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын нийслэл Москва хот өнгөрсөн арванхоёрдугаар сард онцгой бүрхэг байжээ.

Өнгөрсөн сард тус хотын оршин суугчид ердөө 6 минутын хугацаанд л нарны гэрлийг харсан байна.

Уг нь хэвийн үед өвлийн өдөр дунджаар нэг цаг нар харагддаг ажээ.

Оросын цаг уурын хүрээлэнгийн мэргэжилтэн Роман Вилфандын баталж байгаагаар Москва хотын хувьд өнгөрсөн сар цэлмэг тэнгэр харалгүй хамгийн удсан цаг үе байсан гэнэ.

Өмнө нь 2000 оны арванхоёрдугаар сард Москвагийн тэнгэрт гурван цаг нар үзэгдсэн нь хамгийн муу үзүүлэлт байжээ. Энэ үзэгдэлд Атлантын далайд үүссэн томоохон циклон буруутай гэж Вилфанд тайлбарлаж байна. Энэ байгалийн үзэгдлийн улмаас Москвагийн тэнгэрт зузаан үүл хуримтлагдаад байгаа гэнэ.

Үүнээс гадна 2017 оны арванхоёрдугаар сар онцгой дулаахан болсон тул цас бараг үзэгдээгүй өнгөрсөн байна. Жилийн дунджаас Цельсийн 5.8 хэмээр дулаан сар болж өнгөрснийг Вилфанд мэдээлжээ.

Бүрхэг, дээр нь цасгүй байх нь Москваг улам бүр харанхуй хот болгосон байна. Нар харагдахгүй байхад цасанд бүрхэгдсэн газар гэрэл ойлгож, өнгө нэмдэг байсан гэнэ.

Харин өнгөрсөн сард орсон цас тогтолгүй, өдрийн дотор хайлж байжээ.

 

Эх сурвалж: BBC