Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/20-НД НИЙТЛЭГДСЭН

"Шатахууны худалдаа эрхлэгч ААН-үүдэд бензиний хангамж, үнийг тогтвортой байлгах зөвлөмж өглөө"

Т.Саран, iKon.mn
2018 оны 1 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УУХҮЯ-ны Түлшний бодлого зохицуулалтын газрын дарга Ч.Чулуунбат "Үнийн зөвлөл"-өөс гаргасан шийдвэрийн талаар өчигдөр тайлбар өгсөн юм.

Тэрбээр "Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өсөх хандлагатай байгаа. Манай улс газрын тосны бүтээгдэхүүнийхээ 90 орчим хувийг ОХУ-аас авдаг.  Энэ гадаадын газрын тосны үнийн хэлбэлзлээс манайх хамаарна гэсэн үг.

Сүүлийн гурван сар гаруйн хугацаанд газрын тосны бүтээгдэхүүн импортлогч компаниудын алдагдлын түвшин ахисаар байгаад 200-300 хүртэлх төгрөгийн алдагдал хүлээж байгаа гэдэг нь үнэн.

Нэгдүгээр сарын 9-ний өдөр газрын тосны бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах асуудлыг зохион байгуулах үүрэг бүхий төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын хамтарсан зөвлөлийн долоодугаар хуралдаан болсон.

Уг хуралдаанаар үүсээд байгаа нөхцөл байдлыг хэр бодитой вэ гэдгийг судлуулах ажлын хэрэг гарсан. Ажлын хэсэг уг асуудлаар холбогдох судалгааг гаргасны үндсэн дээр 2018.01.18-нд хамтарсан зөвлөл дахин хуралдаж, холбогдох зөвлөмжийг гаргасан.

Газрын тосны бүтээгдэхүүн импортолж оруулж ирж буй бүсчлэлээсээ хамаараад 153-303 төгрөгийн алдагдалтай байна. Хоёрдугаар сарын үнийн төлөвийг ажиглавал газрын тосны үнэ тонн тутамд 24-43 ам.доллараар нэмэгдэх төлөвтэй байгаа.

Үүнийг оруулж тооцвол хоёрдугаар сард газрын тосны алдагдлын түвшин 204-389 төгрөг болох төлөв байна гэсэн урьдчилсан дүгнэлтийг гаргасан. Компаниудын тайлан тооцоо гарсны дараа холбогдох нарийн дүгнэлтийг хийнэ. 

Манайх гурван бүс нутгаар тооцооллоо хийдэг. Тэгэхээр А-80, АИ-92, дизель гэсэн гурван түлшээр тооцоолол хийсэн. 

Шатахууны жижиглэн борлуулах үнийг хөдөлгөх нь буруу гэсэн санал санаачлага, шүүмж их гарч байна. Үүнээс үүдэн хамтарсан зөвлөл дараах зөвлөмжийг гаргалаа. 

Үүнд: 

  • Шатахууны худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүд өргөн хэрэглээний автобензиний хангамж үнийг тогтвортой байлгах,
  • Шатахууны хангамжийн тогтвортой байдлыг хангах зорилгоор, автобензиний жижиглэн боруулалтын үнийг иргэдэд дарамт багатайгаар тодорхой хугацаанд үе шаттайгаар өөрчлөлт оруулах,
  • Шатахууны жижиглэн борлуулалтын үнэд холбогдох байгууллагууд хяналт тавих,
  • Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийн талаарх бодитой мэдээллийг олон нийтэд сурталчлан таниулах зэрэг зөвлөмжийг гаргасан" гэв.