Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/20-НД НИЙТЛЭГДСЭН

Dreamers Day: Шербурын шүхрүүд (The Umbrellas of Cherbourg)

А.Намуун, iKon.mn
2018 оны 1 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Найруулагч Жак Деми “The Young Girls at Rochefort”, “Une Chambre en Ville”, “Donkey Skin” зэрэг кинонуудаараа мөн алдартай билээ. Кинонд нэг ч үгийг дуулалгүйгээр хэлсэн нь үгүй. Ямар ч диалогийг дуугаар илэрхийлж болно гэдгийг уг бүтээлд харуулжээ. Энэхүү киног поп-арт опера гэж нэрлэх нь бий. Нээрээ ч дэлгэцнээ буулгасан цөөн хэдэн дуурь л энэ кинонд дөхөж очно. 

Энэхүү сонгодог мюзикл нь өнгөрсөн 2017 оны Оскарын бараг л шилдэг бүтээл "La La Land"-ын гол нөлөө байсан юм. Учир нь “La La Land” киноны найруулагч Дэмьен Шазелл уг киног хамгийн дуртай кино хэмээн нэрлэж байжээ. Уг гайхалтай бүтээл Стивен Шнайдерын “Үхэхээсээ өмнө үзэх 1001 кино” жагсаалтад багтсан.

 
Нэгдүгээр сарын 20-ны өдөр 16:00 цагаас УИД-ийн таван давхарт байрлах iCinema кино театрт Dreamers’ Day өдөрлөгт хүрэлцэн ирж уг киног Монгол хадмал орчуулгатайгаар үзэн сонирхож, хэлэлцүүлэг өрнүүлэх боломжтой.