2018/02/25
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,397.69₮
B30
УЛААНБААТАР
-4°
|
-16°
B28
УЛААНБААТАР
-8°
|
-19°
B28
УЛААНБААТАР
-9°
|
-17°
03:00
S32
-22°
04:00
S32
-22°
05:00
S32
-21°
06:00
S44
-20°
07:00
S44
-19°
08:00
S28
-19°
09:00
S28
-18°
10:00
S26
-14°
11:00
S26
-12°
12:00
S26
-9°
13:00
S26
-7°
14:00
S26
-6°

Рио Тинто компанийн Монгол Улс дахь төлөөлөгчөөр Д.Мөнхтүшиг ажиллахаар болжээ

Б.Ану
2018 оны 1 сарын 19
iKon.MN
 

Монгол Улс дахь Рио Тинто компанийн төлөөлөгчийн газар нээгдэхээр болж тус газрын даргаар Дөлийн Мөнхтүшиг ажиллах юм байна. 

Д.Мөнхтүшиг нь Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл, Хөрөнгийн Бирж зэрэг төрийн байгууллагад ажиллаж байсан туршлагатай. Хамгийн сүүлд тэрбээр "Улаанбаатар" Зочид Буудлын ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан юм.

“Оюу толгой” ХХК нь эзэмшлийн дараах бүтэцтэй. Үүнд:

  • Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж “Эрдэнэс Оюу толгой” ХХК (34 хувь)
  • Туркойз Хилл Ресурс (66 хувь)

“Эрдэнэс Оюу толгой” ХХК нь “Оюу толгой ХХК-ийн 34 хувийг эзэмшдэг төрийн өмчит компани бөгөөд “Оюу толгой”-н Монголын талын хувь хөрөнгийг эзэмших эрхийн дагуу Монгол улсын Засгийн газрыг бүрэн төлөөлдөг. Хувь нийлүүлэгчийн хувьд “Эрдэнэс Оюу толгой” ХХК “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн гурван гишүүнийг томилох эрхтэй. Тэд Туркойз Хилл Ресурс компани, Рио Тинто компанийн томилсон ТУЗ-ийн гишүүдийн хамт төслийн болон “Оюу толгой” ХХК-ийн үр өгөөж, ашгийг нэмэгдүүлэх үүднээс тус компанийн менежментийг чиглүүлж, хяналт тавих, үүрэгтэй.

Туркойз Хилл Ресурс (NYSE, NASDAQ & TSX: TRQ), Монгол улсад зэс, алт болон нүүрсний үйл ажиллагаа явуулж буй олон улсын уул уурхайн компани юм. Тус компани “Оюу толгой” компанийн 66 хувийг эзэмшдэг.

Харин Рио Тинто компани Туркойз Хилл Ресурс компанийн 50.8 хувийг шууд бусаар эзэмшдэг. Рио Тинто 2010 оны 12 дугаар сараас “Оюу толгой” төслийн менежментийг хариуцдаг болсон юм.

x