Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/19-НД НИЙТЛЭГДСЭН

Улаан Үдийн дунд сургуульд халдлага гарч, Буриадын тэргүүн яаралтай нутаг буцжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 1 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр орой Улаан Үд хотын ойролцоох Сосновый Бор тосгоны дунд сургуульд зэвсэгт халдлага гарсан байна.

Өглөө эрт энэ хэргийг үйлдсэнд сэжиглэн есдүгээр ангийн сурагчийг цагдаа нар баривчилжээ. Түүнийг тус сургуулийн долдугаар ангийн сурагчид руу сүхээр зэвсэглэн довтолсон гэж мөрдөгчид үзэж байна.

Тэр бас Молотов коктейль гэгддэг гар хийцийн тэсрэх бодис анги дотор шидэж, гал тавьжээ.

Халдлагын улмаас ангийн багш болон сурагчид шархдсан тухай мөрдөн байцаагч нь мэдээлсэн байна. Хэргийг ямар шалтгаанаар үйлдсэн болохыг тодорхойлоогүй байна гэжээ.

Гал түймрийн улмаас сургууль орчмоос 500 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Зарим эх сурвалж халдлагыг сурагчийн дүрээр халхалсан гурван этгээд үйлдсэн гэж мэдээлжээ.

Буриадын БНУ-ын засаг захиргааны тэргүүн Алексей Цыденов энэ хэргийн талаар мэдээлэл авсны дараа Монгол улсад хийж байсан айчлалаа хугацаанаас нь өмнө дуусгаж, буцсан тухай албаныхан мэдээлсэн байна.

 

Эх сурвалж: SputnikNews