Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/19-НД НИЙТЛЭГДСЭН

"Мэдээллийн эх сурвалж, үнэн зөвийг сайтар нягталж байх нь чухал байна"

А.Намуун, iKon.mn
2018 оны 1 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Amazing Reveal” цахим хуудсанд Литва Улс Монгол Улсын эсрэг худалдааны хориг арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн хэмээн мэдээлсэн юм.

Энэ талаар Гадаад Харилцааны сайд Д.Цогтбаатараас тодруулахад "Ор үндэсгүй, хуурамч мэдээлэл төдийгүй “Amazing Reveal” нь Литвад албан ёсны бүртгэлтэй портал биш. Цахим орчин, олон нийтийн сүлжээгээр иймэрхүү илтэд хуурамч мэдээ түгээж, асуудал болгох гэж оролдсоноороо эргээд манай нэр хүндэд сөргөөр нөлөөлөх вий.

Цаашид хуурамч мэдээлэлд автахгүй байх, мэдээллийн эх сурвалж, үнэн зөвийг сайтар нягталж байх нь чухал байна" гэв.