Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/19-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Цогтбаатар: Утааны эсрэг айлчлал боллоо

А.Намуун, iKon.mn
2018 оны 1 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Гадаад Харилцааны яамнаас мэдээлэл хийлээ.

БНСУ-ын олон удаагийн виз олголтыг өргөжүүлэхээр боллоо

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар "БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ен урилгаар хийсэн албан ёсны айлчлал амжилттай боллоо. Монголын бүх иргэдийн анхаарлыг татаж буй утааны асуудалд энэ айлчлал төвлөрлөө. Утааны талаар тодорхой арга хэмжээ авч, хөрөнгө санхүүгийн асуудлыг шийдэхээр онцгойлон анхаарсан. 

500 сая ам.долларын зээлийн гэрээг 30 жилийн хугацаатай 0.2 хувийн хүүтэйгээр зээлэх гэрээг зурсан. Энэ мөнгөөр Улаанбаатар хотын утааг бууруулах, төслүүдийг боловсруулж, төсвийг нь шийдвэрлэж ажиллах болно. Нэг ёсондоо Утааны эсрэг айлчлал байсан гэж хэлж болно. 

Айлчлалын үеэр мөн ГХЯ, БНСУ-ын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яам болон Монгол, Солонгосын ХАҮТ-даас “Монгол-Солонгосын бизнес форум”-ыг хамтран зохион байгуулсан. Бизнес форумын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн гаралтай органик бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортлох асуудлыг түлхүү хэлэлцэж, Монголын тал Солонгосын хөрөнгө оруулагчдыг энэ салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар хэлэлцсэн.

Солонгосын тал БНСУ-д ажиллах манай ажилчдын квотыг нэмэгдүүлэхээр болж буйгаа мэдэгдэж, талууд хоёр орны иргэд алсдаа харилцан визгүй зорчих зорилтын хүрээнд эхний ээлжинд олон удаагийн виз олголтыг өргөжүүлэхээр боллоо" гэв.

 Ганц мод, Гашуунсухайтын боомтод хэвийн байдал сэргэсэн байна

Тэрбээр үргэлжлүүлээд "БНХАУ-д хийсэн айлчлалын дүнд хоёр орны хооронд худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн харилцаанд гараад байсан зарим саад, хүндрэлүүд улс төрийн төвшинд бүрэн шийдэгдсэн. 

Өчигдөр бидний авсан мэдээллээр Ганц мод, Гашуунсухайтын боомтод хэвийн байдал сэргэсэн байна. Автомашин, унаа чөлөөтэй гарч байгаа гэсэн мэдээлэл ирсэн. 

Цаашид асуудал гаргахгүйн тулд тогтмол ажиллах ёстой. Тиймээс гарч болох эрсдлүүдийг урьдчилан тооцож, сэргийлж ажиллах болно. 

Түүнчлэн, АНУ-тай богино хугацаанд ажил эрхлэх визний тухай удаа дараа хүсэлт гаргаж байсан. Энэ нь үр дүнд хүрлээ. Ерөнхийлөгч Трампын Засаг захиргаанаас өчигдөр шийдвэр гарч, хэвлэл мэдээллээр цацагдсан.  Их олон орон энэ визийг хүссэн ч Монгол Улс л одоогоор аваад байна. АНУ-тай зөвлөлдөх уулзалтыг хийх учраас энэ үеэр албан ёсоор эцэслэн бидэнд мэдэгдэнэ

Вьетнамд үр дүнтэй яриа хэлэлцээ хийгдэнэ гэж хүлээж байна

"Энэ өдрүүдэд УИХ-ын дарга М.Энхболд Вьетнамд айлчлал хийж байна. Вьетнам улстай бид олон жилийн найрсаг харилцаатай. Хоёр орны хооронд худалдаа сайн явагддаг.
Одоогийн байдлаар Вьетнамын талаас өгч байгаа оюутны тооны квотонд бүрэн хүргэж оюутнуудаа явуулж чадахгүй байгаа. Тийм учраас оюутнуудаа энэ тоонд бүрэн хүргэж явуулахад чиглэсэн яриа хэлэлцээ өрнөж байгаа. 

Үүний хажуугаар парламентын бөгөөд Засгийн газрын үр дүнтэй яриа хэлэлцээ хийгдэнэ гэж бид хүлээж байна" хэмээв.