Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/19-НД НИЙТЛЭГДСЭН

Путин мөстэй усанд орж, шашны ёслол үйлджээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 1 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Оросын үнэн алдартны шашны мөстэй хүйтэн усанд орж адислуулдаг ёслол өчигдөр болж, тус улсын ерөнхийлөгч Владимир Путин оролцжээ.

Тэр Москвагийн хойд хэсэгт оршдог Селигер нуурын мөсөн дээр гаргасан цооногт шумбаж, хоёр мянганы өмнө Есүс Христийг Иордан голын усанд угааж ариулсан үйл явдлыг тэмдэглэсэн байна.

Энэ ёслол жил бүрийн нэгдүгээр сарын 18-19-нд шилжих шөнө болдог. Харин энэ удаагийн ёслол харьцангуй дулаан цаг ууртай үед тохиож байгаа гэнэ. Селигер нуурын орчимд өчигдөр орой Цельсийн -7 хэм орчим хүйтэн байжээ.

Эх сурвалж: Russia Today