Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/19-НД НИЙТЛЭГДСЭН

Ромын Пап хосуудыг нисэх онгоцонд гэрлүүлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 1 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Америкт аялж яваа Ромын Католик шашны тэргүүн өчигдөр Чилийн иргэний агаарын тээврийн нисэх онгоцонд хосуудыг адислаж, гэрлүүлсэн байна.

Өчигдөр тэр Чилийн нийслэл Сантьяго хотоос тус улсын хойд эргийн хот руу нисэж явах замдаа энэ үүргийг гүйцэтгэжээ. Пап лам онгоцонд үйлчилж байгаа Паула Подест, Карлос Чиуффарди нарыг нэг гэр бүлийн хүмүүс гэдгийг тохиолдлоор мэдсэн байна.

Харин үүний дараа тэр хосуудыг гэрлэх ёслолоо сүмд хийсэн эсэхийг асуужээ. Гэр бүлийн хоёр 2010 онд гэрлэлтээ бүртгүүлсэн хэдий ч тухайн оны хоёрдугаар сард тохиолдсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас хотынх нь сүм нурсан тул шашны ёслолыг үйлдэж чадаагүйгээ тайлбарласан байна.

Харин Пап лам энэ үед “Тэгвэл би та нарыг гэрлүүлье” гээд ажиллагааг эхлүүлжээ. 41 настай Чиуффарди, 39 настай Подест нар 6 ба 3 настай хоёр охинтой юм байна. Нисэх компанийх нь захирал энэ үед тэдний гэрлэлтийн гэрчийн үүрэг гүйцэтгэжээ.

Хосууд Баасан гарагт Сантьягод эргэж ирснийхээ дараа “мини бал сар” тэмдэглэхээр төлөвлөснөө хэвлэлд ярьсан байна.

 

 

Эх сурвалж: Tribune News Service