Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/19-НД НИЙТЛЭГДСЭН

НӨАТ-ын урамшууллын шинэчлэгдсэн хэмжээ Ням гарагт явагдах тохиролд ХАМААРАХГҮЙ

С.Бадрал, iKon.mn
2018 оны 1 сарын 19
iKon.MN
 

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол нэгдүгээр сарын 21-ний Ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.

Иргэн та 2017 оны 12-р сарын 1-нээс 12-р сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа 2018 оны нэгдүгээр сарын 20-ны өдрийн 23:59 цагаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.

Ням гарагт явагдах тохирлын супер шагнал 150,000,000 төгрөг байна.

НӨАТ-ын сугалааны тохирлын хэмжээ 2018 онд өөрчлөгдсөн.

Гэхдээ энэ өөрчлөлт 2017 оны 12 сарын 1-нээс 31-ний хооронд хэвлэгдсэн баримтын сугалааны тохиролд хамаарахгүй аж.