Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/19-НД НИЙТЛЭГДСЭН

Moody's Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ахиуллаа

А.Намуун, iKon.mn
2018 оны 1 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Moody's агентлагаас Монгол Улсын зээлжих зэрэглэлийг нэг шат ахиулжээ. 2012 оноос хойш манай улсын зээлжих зэрэглэл гурван шатаар унаж С үнэлгээтэй болоод байсан бол одоо B рүү орж ирлээ. 

Ингэснээр Монгол Улсад хөрөнгө оруулалт, зээлийн хүү буурч, Засгийн газрын бондын үнэлгээ өсөх юм.

Үүнд нөлөөлсөн гол хүчин зүйл нь Монгол Улсын түүхий эдийн үнэ болон төлбөрийн чадвар сайжирч байгаатай холбоотой гэж Moody's агентлаг мэдээллээ.

Түүнчлэн, өнгөрсөн оны сүүлээр Засгийн газрын өрийг багасгасан нь Монгол Улсын санхүүжилтийн хэрэгцээг багасгаж байна гэж үзжээ.