Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/18-НД НИЙТЛЭГДСЭН

Жон Хиггинс шөвгийн наймд шалгарлаа

SPS телевиз
2018 оны 1 сарын 18
SPS
Зураг зураг

Снүүкерийн Мастерс тэмцээн Английн Лондон хотноо үргэлжилж байна. Тэмцээний эхний шатны сүүлийн тоглолтууд өчигдөр шөнө явагдаж шөвгийн наймд өрсөлдөх шилдэг тамирчдын нэрс бүрэн тодорлоо.

Мастерсын хоёр удаагийн аварга Шотландын тамирчин Жон Хиггинс эхний шатанд өөрийн нутаг нэгт Энтони МакГиллтай тоглосон байна. Тоглолтын эхнээс Жон Хиггинс хоёр өрөг дараалан хожсон ч Энтони төвлөрлөө сайн хадгалж дөрвөн өрөг дараалан түүнийг илүүрхсэн.

Харамсалтай нь түүний давамгайлал удаан үргэлжилж чадаагүй бөгөөд дэлхийн дөрвөн удаагийн аварга Жон Хиггинс дараалсан ялалтыг авснаар нутгийн залуугаа 6:4-өөр буулган авчээ. Тэрбээр шөвгийн наймд Уэльсийн тамирчин Райн Дэйтэй учраа тааран тоглох юм.

Эхний шатны сүүлчийн тоглолт Шон Мөрфи болон Али Картер нарын хооронд явагдсан бөгөөд Мастерсын 2015 оны аварга Шон 6:4-өөр түүнийг хожжээ.

Зураг