Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/18-НД НИЙТЛЭГДСЭН

Хавайчууд арал руу нь пуужин харваагүйг мэдсэний дараа PornHub сайт руу олноор ханджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 1 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Бямба гарагийн өглөө Хавайн арлын оршин суугчдыг арал руу нь баллистик пуужин харвасан гэх түгшүүрт мэдээ цочроосон юм.

Гэвч 38 минутын дараа энэ түгшүүр нь иргэний хамгаалалтын ажилтны алдаанаас болж цацагдсаныг мэдэгдэж, залруулж байв.

Тэгвэл энэ явдлын дараа дэлхийн хамгийн том порно сайт болох PornHub тус арлын иргэдийн хандалт Бямба гарагийн өглөө ямар байсныг харуулжээ.

 

Сонирхолтой нь түгшүүрийн мэдээ хүлээж авсны дараа Хавайчуудын дундаж хандалт 77 хувиар унасан байна. Харин түгшүүр хуурамч болохыг мэдээлсний дараа огцом өсөж, өдрийн дунджаас 48 хувиар илүү гарчээ.

Хавайн иргэний хамгаалалтын газрын ажилтан ээлжээс буухдаа тестийн товчийг дарах гэж байгаад жинхэнэ түгшүүр зарлах товч дарсныг сүүлд албаныхан мэдээлсэн юм.

Ямартай ч хүмүүс айж мэгдсэн үедээ болон санаа амарч тайвширсан үедээ ямар зан ааш үзүүлдгийг дээрх мэдээллээс харж болохоор байна.

 

Эх сурвалж: Mashable