Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/18-НД НИЙТЛЭГДСЭН

Билл Гэйтс, Стив Жобс нарын охид эцгүүдийнхээ өрсөлдөөнийг үргэлжлүүлж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 1 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Зүүн гараас Эв Жобс, Женифер Гэйтс нар

Билл Гэйтс, Стив Жобс нар насан туршдаа технологийн салбарт өрсөлдсөн цуутай хүмүүс билээ.

Тэд хоёул мэдээллийн технологи хаашаа, яаж хөгжих чиглэл, суурийг тавьсан юм. Харин өнөөдөр тэдний охид болох 21 настай Женифер Гэйтс, 19 настай Эв Жобс нар технологийн биш салбарт өрсөлдөж байна.

Тэдний өрсөлдөөний гол салбар нь морин спорт гэнэ.

 

Бага наснаасаа морь унаж эхэлсэн охид одоо Стэнфордын их сургуульд суралцдаг. Тэд мөн Флоридагийн морин спортын төв гэгддэг Веллингтонд суралцах хугацаандаа хөрш болоод байгаа. Билл Гэйтс 2016 онд энэ хотын хэсэг үл хөдлөх хөрөнгийг $37 саяар авч, охиноо суурьшуулж байжээ.

Мөн тэр жил талийгаач Стив Жобсын эхнэр Лорен Повел Жобс ижил гудамжинд орших амины сууцыг $15 саяар авч байсан гэнэ.

 

Охид 2015 оны аравдугаар сард Лос Анжелест болсон харайлтын тэмцээнд өрсөлдөж байжээ. Мөн 2016 оны дөрөвдүгээр сард Майами Бичэд болсон тэмцээнд хоёул оролцож байсан юм.

АНУ-ын Морин спортын холбоо одоогоор Гэйтсийн охиныг 19, Жобсын охиныг 23 дугаарт чансаагаар нь эрэмбэлээд байна.

Тус холбооны зохион байгуулдаг тэмцээнүүдээс Женифер Гэйтс 2014 оноос хойш $120,791, Эв Жобс 2016 оноос хойш $159,293-ыг шагналд олоод байгааг албаны тоо баримт харуулж байна.

 

Эх сурвалж: Business Insider