Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/18-НД НИЙТЛЭГДСЭН

Банкны тухай хуулийг 80.4 хувийн саналаар өөрчлөн БАТАЛЛАА

Б.УЧРАЛ, iKon.mn
2018 оны 1 сарын 18
iKon.MN
Зураг зураг
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

12:27 2018/01/18

Банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг бүхэлд нь батлах томьёоллоор санал хураахад гишүүдийн 80.4 хувь нь зөвшөөрч, хуулийн төсөл батлагдлаа.  

Одоо УИХ-ын гишүүд дээрх хуультай холбоотой нэмэлт, өөрчлөлт орох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж 60.9 хувийн саналаар баталлаа. 

11:22 2018/01/18

"Банкны доор охин компани байх асуудал байхгүй болсон"
 
Гэрэл зургийг MPA.mn

Эдийн засгийн Байнгын хороон дарга, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир "Монголбанк дээр Зээлийн хүү бууруулах асуудлаар ажлын хэсэг гарсан ажиллаж байна. Мөн Эдийн засгийн Байнгын хороон дээр зээлийн хүү бууруулах ажлын хэсэг гарсан. 

Зээлийн хүү өндөр байгаа нь эдийн засгийн байдал, мөнгөний хомсдолыг харуулж байна. Тиймээс санхүүгийн системийг донсолгоогүй, тогтвортой байлгах нь урт болон дунд хугацааны асуудал юм. Гадаадын банкны асуудал дээр Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулиар урт хугацааны, бага өртөгтэй хөрөнгө оруулалт хийх боломж гарна. 

Охин компанитай холбоотой асуудлыг тусад нь гаргаж байгаа. Банк зөвхөн зээл олгож, кастадион буюу гаднаас мөнгө босгодог ажлыг л хийнэ. Банкны доор охин компани байх асуудал байхгүй болсон"

11:03 2018/01/18

Гэрэл зургийг Mpa.mn

Зээлийн хүүг бууруулах асуудлаар Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан "Бид энэ чиглэлээр ажиллаж байгаа. 2018 оны Мөнгөний бодлогын гол баримт бичиг гэж харж байгаа. 2018 онд Стратегийн баримт бичиг бэлэн болсны дараа та бүхэнд танилцуулах болно" гэв. 

Мөн "Банкны системд итгэх иргэдийн итгэл дээшилж, найдвартай байдал хангагдах ёстой гэж бид энэ хуулийг оруулж ирсэн. Өмнө нь татвар төлөгчдийн мөнгөөр банкны алдагдлыг 620 тэрбум төгрөгөөр хааж байсан бол одоо бид банкны заавал байлгах нөөцөөс хаадаг болохоор зохицуулалтуудыг хийж байна.

Монголбанк өнгөрсөн борооны хойноос цув нөмрөх биш аянга цахилгаан цахиж эхлэхэд л шаардлагатай арга хэмжээг авдаг болно" гэв. 

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар гадаадын банк оруулж ирэх асуудлаар Монголбанкны Ерөнхийлөгчийн байр суурийг сонсохыг хүслээ.  Н.Баяртсайхан энэ тухай "Гадаадын банк орж ирэх бүрэн бололцоотой гэж би хувьдаа үзэж байна. УИХ дээр Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль хэлэлцэгдэж байна. Тиймээс гадаадын банкууд орж ирж хөрөнгө оруулалтын чиглэлээр ажиллах бүрэн бололцоотой болно" гэв. 

10:52 2018/01/18

Гэрэл зургийг MPA.mn

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ банкны хүүг бууруулах асуудлаар ямар зохицуулалт орж байгаа вэ. Хүүг бууруулах гол заалт хасагдсан гэж яриад байна. Үүнийг тайлбарлаад өгөөч. Банкууд хүндэрлээ гэдэг нэрийн дор Монголын төрөөс, татвар төлөгчдийн хөрөнгөөр хүндрэлээ арилгуулдаг, асар их санхүүжилт хийдэг байдлыг яаж шийдэх вэ хэмээн асуув. 

УИХ-ын гишүүн Б.Жавхлан "Зээлийн хүүний асуудлыг бүх нийтээрээ бид хүсэж байгаа. Санхүүгийн суурь өртгийг бууруулах талаар бүгдээрээ хичээж ажиллаж байна. Энэ нь банкны суурь хууль буюу ерөнхий зохицуулалтын хууль учраас зээлийн хүүг шууд бууруулах хууль биш ээ.

Банкны системийн тогтвортой байдлыг дунд, урт хугацаанд хангах зохицуулалтууд орж ирсэн байгаа. Эрсдэл буурснаараа хүү буурах боломж бүрдэнэ. Шууд бус аргаар хүү бууруулах боломжтой гэсэн үг" гэв. 

Мөн Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Эзэдтэй холбоотой зээлийн үйлчилгээн дээр том хязгаарлалтууд орж ирж байгаа" гэдгийг онцлов.

10:42 2018/01/18

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр Банкны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж эхэллээ. Эдийн засгийн Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүү Б.Жавхлан танилцуулав. 

Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар нарын 10 гишүүн энэ оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн билээ. 