Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/17-НД НИЙТЛЭГДСЭН

Нэйт Робинсон 3х3 сагсан бөмбөгт хүч үзнэ

SPS телевиз
2018 оны 1 сарын 17
SPS
Зураг зураг

Ахмад тоглогч Нэйт Робинсон НБЭ-дээ эргэн ирэхээр хичээж байгаа талаар мэдээлэл өмнө нь гарч байсан билээ. Тэгвэл “жижиг” Нэйт бодлоо өөрчилж 3х3 сагсан бөмбөгт хүч үзэхээр шийджээ.

Тэрбээр Айс Кьюбийн санаачилсан “BIG3” лигийн “Три Стэйт” багтай гэрээ байгуулжээ. “BIG3” лигийн хоёр дахь улирал ирэх зун явагдах бөгөөд Рон Артест, Барон Дэвис нарын зодог тайлсан сагсчид тус лигт тоглох гэрээ байгуулаад байгаа юм. Нэйт Робинсонтой гэрээ байгуулсан “Три-Стэйт” багт Жэрмэйн О’Нил тоглодог бөгөөд ирэх драфтаар шинэ тоглогчид авч багаа бүрдүүлнэ.

Нэйт Робинсон Өдгөө 33 настай бөгөөд 2015-2016 оны улирлаас хойш НБЭ-ийн аль нэг багтай гэрээ байгуулж чадаагүй юм. Түүнээс хойш Израйлийн Хапоел Тель-Авив, Венесуэлийн Гуарос дэ Лара, НБЭ-ийн хөгжлийн лигийн Дэлавэйр багуудад тоглосон юм.

Мөн 2016 оны зун Америк хөлбөмбөгийн Сиатл Сихаукс багтай хамт бэлтгэл хийсэн ч гэрээний санал хүлээж аваагүй билээ.

Тэрбээр НБЭ-д нийт 11 улирлын турш Никс, Сэлтикс, Тандер, Уорриорс, Буллс, Наггетс, Клипперс, Пэликанс багуудад тоглохдоо 11 оноо, гурван оновчтой дамжуулалт дунджилжээ.

Зураг